Б.Жаргалсайхан: Ахмадаа ад үзсэн нийгэм байгуулах гээд байна уу
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа, “Ахмадаа ад үзсэн нийгэм байгуулах гээд байна уу…” Баруун буюу Англи, АНУ-д боловсрол эзэмшсэн залуусын хандлага улс орноо голдог, өвөг дээдсээсээ ичдэг байдал үе үе ажиглагддаг. Ийм залуусыг ажиглаж байхад эцэг эхийнхээ хулгай хийж шахам олсон мөнгөөр баруунд боловсрол эзэмшсэнээ “мэдлэгийн туйл” гээд ойлгосон хөгшчүүлээ голоод “заазалчихдаг” гээд байдаг. Хэдэн жилийн өмнө “60 оныхон үхэж дуусаад Монгол цэвэршинэ” гэсэн нь худлаа болсон. 1970,1980 2000 оныхон улс төрд гарсан ч хулгайч худалчууд дуусахгүй.Харин ч бүр АНУ-д боловсрол эзэмшсэн, мундаг дипломтой, Тийм нөхөд мөнгөөр зодож албан тушаалд хүрч ах нараасаа авлига, хүнд суртал өвлөн авна.
Харин хууччуулын амьдрал ойр байдаг хүнлэг зан чанар, үнэнч байдлыг авдаггүй нь гайхалтай. Монголын нийгэм ахмад настнуудаа ад үзсэн шинжтэй болов. 30 настай залуу сайдтай болсонд баярлаж талархаад ч байх шиг. Харин тэргүүлэгч гүрнүүд залуусыг ажлын талбар руу, дайн байлдаанд явуулж сур шиг элдэж байх жишээтэй. Дэлхийн улс төр 60-70 наснаас эхэлж тэргүүлэх улс төрч болж буйг харж болох юм. Учраа мэдэхгүй хүүхнүүд төрийн өндөр албан тушаалд алд биеэ борлуулж дээш гарчхаад Үндсэн хууль зөрчсөн зүйл яриад сууж байдаг. Уг нь болохгүй ч хэн нэгний ивээлд байгаа учир юу ч ярьж болно. “Хар авдарт ном буй, Хазгар чавганцад эрдэм бий” хэмээн ахмадаа сонсдог байв шүү. Харвард, Стэнфордын дипломтой авлигач нартай болж байна” хэмээн нийтэлжээ.