АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Харин хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч, хуулийн төсөлтэй улам нарийн танилцах шаардлагатай гэж үзлээ.