Шинээр баригдаж буй “Хүннү-2222” хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас баржээ

“Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр /2022.11.29/ 12:39 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн “Хурд” группийн захиалгаар баригдаж байгаа “Хүннү-2222” хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байв.

Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *