Ж.Сүхбаатар: Замын хэт түгжрэл нь авлига, хулгай луйвар олон жил гарсны үр дагавар
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Хэт замбараагүй бөөгнөрөл, замын хэт түгжрэл нь авлига, хулгай луйвар олон жил гарсны үр дагавартай илүү их холбоотой. Учир нь, төлөвлөлтгүй хотод байгаа мэт дураараа авирлан хотын газруудыг авилгаар зарж хөлжин, сургууль, цэцэрлэггүй, зогсоолгүй хотхонуудыг авлигын мөнгөөрөө барьж, зам дэд бүтцэд хөрөнгө оруулахгүй хувьдаа завшсаны л үр дүн” хэмээв.