|

Европын хэд хэдэн улсад ер бусын дулаан өвөл тохиож байна

Европын олон хотод агаарын температур нэгдүгээр сарын түүхэн дээд цэгтээ хүрсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Польшийн нийслэл Варшав хотод Ням гарагт Цельсийн 18.9 хэм, Испанийн Билбао хотод Цельсийн 25.1 хэм хүрсэн нь жилийн дунджаас 10 гаруй хэмээр давсан үзэгдэл болсон байна.Атлантын далайн зүүн хэсэгт ийм дулаарал ажиглагдаж байхад баруун хэсэгт буюу Умард Америкт онцгой хүйтэн өдрүүд өнгөрч байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Канадын зүүн хэсгийг дайрсан цасан шамаргын үеэр нийтдээ 60 гаруй хүн амиа алдсан юм. Сүүлийн өдрүүдэд Европын Нидерланд, Лихтенштэйн, Литва, Латви, Чех, Польш, Дани, Беларусь улсуудад нэгдүгээр сарын түүхэн дээд дулаарал бүртгэгджээ.

Бас Герман, Франц, Украин улсуудын зарим бүс нутаг түүхэндээ хамгийн дулаан нэгдүгээр сарын өдрүүдийг үзсэн байна. Гэхдээ Европ тив бүхэлдээ дулаараагүйг цаг уурын бусад тоо баримт харуулжээ.Тухайлбал Скандинавын хойгийн зарим хэсэг, Москва хотод ойрын өдрүүдэд их хэмжээний цас унаж, агаарын температур Цельсийн -20 хэм хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *