Начин цолны хүндэтгэлийн барилдаанаар таван сая төгрөгийн азтан шалгаруулна

Энэ бямба гараг буюу нэгдүгээр сарын 21-ны өдөр “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Тус барилдааны үеэр үзэгчид, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас,

  • 5.000.000 төгрөгийн азтан,
  • 3.000.000 төгрөгийн азтан,
  • 1.000.000 төгрөгийн азтан тус тус тодруулна

Мөн тэр өдөр зодоглосон бөхчүүд дотроос,

  • Нэг жилийн гурилын хэрэглээ,
  • Нэг жилийн будааны хэрэглээ,
  • Нэг жилийн сүүний хэрэглээгээ хожих азтанууд тодрох юм.

“Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ” хэмээн МҮБХ-оос мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *