Skip to contentЭнэ өдөр түүхэнд болсон онцлох үйл явдлуудын тойм
- 1377 – Италийн Чесена хотод Кондотьери буюу папын хамгаалах цэргүүд 2000 гаруй хүний аминд хүрчээ.
- 1451 – Османы эзэнт гүрний султан II Мурад нас нөгчив. Түүний хүү II Мехмед султан ор суужээ.
- 1488 – Бартоломей Диас Өмнөд Африкийн өмнөд хязгаар Сайн Итгэлтийн Хошуунд хүрэв.
- 1509 – Португалийн хаант улсын тэнгисийн цэрэг Оттоманы эзэнт гүрний нэгдсэн хүчийг буулган авчээ.
- 1690 – Массачусетс мужид анх удаа цаасан мөнгө хэрэглэв. Энэ нь Америк тивд цаасан мөнгө хэрэглэсэн анхны тохиол болсон юм.
- 1781 – Америкийн хувьсгал: Карибийн тэнгист орших Синт Эстатиус гэх аралд Британийн цэргийн хүч хяналтаа тогтоожээ.
- 1783 – Америкийн хувьсгал: Испани улс Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
- 1809 – АНУ-ын конгресс Иллиной мужийн газар нутгийг баталжээ.
- 1815 – Швейцарьт анх удаа худалдааны зорилго бүхий бяслагны үйлдвэр ашиглалтад оров.
- 1830 – Их Британийн нийслэл Лондон хотноо болсон уулзалтаар Грекийн тусгаар тогтнолыг бүрнээ хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр тусгаар тогтнолын төлөөх цуст дайн эцэслэсэн юм.
- 1870 – АНУ-ын Үндсэн хуульд 15 дахь өөрчлөлт оруулав. Ингэснээр бүх эрэгтэй хүн санал өгөх эрхтэй болжээ.
- 1913 – “Монгол цэргийг бэлтгэн сургах тухай Монгол-Оросын хэлэлцээр” байгуулагджээ. Хэлэлцээрийг Орос улсын хаан эзний засгийн хэргийг шийтгэх газраас тусгайлсан төлөөлөгч Иван Коростовиц, Монгол улсын хаан эзний засгийн газраас тусгайлан гаргасан шадар сайд, сайн ноён хан Намнансүрэн, Шадар сайд, засаг төрийн эрдэнэ далай жүн ван Гомбосүрэн нар зөвлөн хэлэлцсэн тухай тэмдэглэл үйлджээ.
- АНУ-ын Үндсэн хуулийн 16 дахь нэмэлт өөрчлөлтөөр Холбооны засгийн газар татварын орлогыг бүрдүүлж, цуглуулахаар болов.
- 1917 – Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ Германаас бүх талын дипломат харилцаагаа бүр мөсөн таслах шийд гаргажээ.
- 1930 – Вьетнамын коммунист нам албан ёсоор байгуулагдав.
- 1931 – Шинэ Зеландын түүхэнд хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт Хоукын хошуунд болов. Газар хөдлөлтийн улмаас 258 хүн амиа алджээ.
- 1933 – Адольф Гитлер Зүүн Европын улсыг Германжуулах бодлогоо танилцууллаа. Гадаад харилцааны голлох чиглэл нь Германжуулах бодлого байна гэж А.Гитлер онцолсон юм.
- 1944 – Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын тэнгисийн болон явган цэргийн анги нэгтгэл Кважалейн хошууг хамгаалах тулааныг эхлүүлэв.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Америк болон Филиппинийн хамтарсан цэрэг Манила хотыг Японы түрэмгийллээс гаргах бүтэн сар үргэлжилсэн тулааныг эхлүүлжээ.
- 1958 – Европын эдийн засгийн зөвлөл байгуулагдав.
- 1960 – Их Британийн ерөнхий сайд Харольд Макмиллан “Салхи эргэлээ” гэж илтгэлдээ мэдэгдэв. Ингэснээр Британичууд эзлэн түрэмгийлэх бодлогоос татгалзах эхлэлээ тавьжээ.
- 1962 – АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Куба улстай хийх гадаад худалдааг хориглож, эдийн засгийн хориг арга хэмжээг эхлүүлэв.
- 1969 – Египетийн нийслэл Кайр хотноо болсон Палестины Чөлөөлөх Байгууллагын хурлаар Яссер Арафат Палестиний үндэсний конгрессийн даргаар сонгогджээ.
- 1972 – Японы Саппоро хотод 11 дэх удаагийн өвлийн олимп нээлтээ хийв.
- 1984 – АНУ-ын Лос Анжелесийн их сургуулийн эрдэмтэн Жон Бастер үр шилжүүлэх боломжийг анх удаагаа нээн илрүүлжээ.
- 1989 – Олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан Өмнөд Африкийн Үндэсний намын даргын суудлаа ерөнхийлөгч П.В.Бота өгөв. Гэсэн ч тэр зургаан сарын туршид ерөнхийлөгч хэвээр байсан билээ.
- 1995 – Америкийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн “Шаттл” хөлөгт багтан сансарт нисчээ. Сансарт ниссэн анхны америк эмэгтэйг Эйлийн Коллинс гэдэг байв.
- 2014 – ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах нэгэн дунд сургуульд зэвсэглэсэн хоёр этгээд халдаж 29 сурагчийг барьцаалсан хэрэг гарчээ.