|

Зээлээ төлдөггүй, тамгаа өгдөггүй хоёр

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол, АН-ын тамганы маргаан иргэдийн анхаарлыг татаж, басхүү гайхшралыг бараад удлаа.

“Буян” ХХК компанийн захирал Б.Жаргалсайхан “Үйлдвэржилтийг дэмжих хүрээнд “Ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл” төсөлд 14 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд Голомт банкнаас авсан ч, үлдэгдэл 16 тэрбум төгрөгөө төлөөгүй, есөн жил өнгөрсөн тухай Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор хэлэлцэв. Жирийн иргэний зээл 100 төгрөг дутсан ч, зээлийн ангилал буурч, төдий хэрээр банктай харьцах цаашдын харилцаа нь дуусдаг. Гэвч Б.Жаргалсайхан авсан зээлээ төлөх бус харин төлөхгүй, ажиллах нөхцлөөр хангаагүй хэмээн пээдийнэ.

Зээлийн эргэн төлөлтийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр түүнийг зээлээ хэзээ, хэрхэн төлөх тухай нь асуухад тэрбээр:

Өнөөдөр зөвхөн хувийн хэвшлийн зээлийн тухай ярьж байна. Энэ нь ч зөв. Сэтгэлийн хөдөлгөөнд автагдаад бизнес хийнэ гэж явж байгаа хүмүүс олон. Үнэндээ бизнес хийгээд явах орчин маш хэцүү. Зүрх үхэж байна. Та намайг энэ зээлийг яагаад төлөхгүй байгаа юм бэ гэж байна. Би үнэндээ төлмөөргүй байна. Ноолуурыг БНХАУ руу 30 хувь алдагдагдалтай нийлүүлж байна. Дээр нь банкны өр зээл гээд дарамт их байна. Би ХБ-наас авсан энэ зээлийг үнэндээ төлмөөргүй байна, ажил хийх боломж олгоогүй шүү дээ. 100 хувийн алдагдалтай явж байж бид цаашдаа яаж ажиллах юм бэ?” гэв. 

Дараагийн асуудал нь АН-ын тамга, тэмдгийн маргаан. Эл асуудлын маргааныг давж заалдах шатны шүүхээр өдгөө ч хэлэлцсээр буй. АН-ын тамга тэмдгийн маргаантай улбаатайгаар Ардчилсан намаас С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ: “Надад буй Ардчилсан намын тамга, тэмдэг хүчинтэй. Би Сонгуулийн Ерөнхий хороог буруу шийдвэр гаргасан хэмээн үзэхгүй байна. Тэд хуулийн дагуу шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр намд нь боломж олгосон. Намайг доромжилж, харлуулах олон ажил хийсэн. МАН-ын хууль зөрчигчидтэй хийж байсан тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн мэдээлсээр буй.

Тамганаас зууралдах С.Эрдэнэ, зээлээ төлдөггүй Б.Жаргасайхан нар өнөөгийн улс төрч, бизнесмэнүүдийн дүр төрх гэлтэй. Доодохдоо хатуу ч, дээдүүлдээ нинжин төрийн жишээ үүгээр дуусаасай билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *