Марафонд оролцохдоо машин унасан тамирчныг тэмцээнээс хасжээ
Шотланд гаралтай гүйлтийн тамирчин Жосиа Закрзевски Их Британид болсон “GB Ultra” нэртэй марафонд оролцохдоо машин унасан учраас тэмцээнээс хасагдсан байна. Тус марафоны үеэр тамирчид Манчестерээс Ливерпүүл хот хүртэл 80 км зайд уралдсан юм.
Харин Закрзевски 4 км замыг машинтай туулсан байна. Түүнийг GPS системийн тусламжтай 1.4 км замыг ердөө 1 минут 40 секундэд туулсан гэдгийг тооцоолж олсон учир машинтай явсан гэх дүгнэлтэд хүржээ. Закревскигийн найз түүний бие нь муу байсан тул машинаар явсан, хийсэн үйлдэлтэй харамсаж байгаа гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ