Хэлс хэргээр ял эдэлсэн хоёр Америк эрэгтэй 19жилийн дараа цагаатгагджээ

Шүүхийн өмнө гүтгэгдэн, хэлс хэргээр 16 жилийн турш шоронд хоригдсон хоёр Америк эрэгтэйд ял эдэлсэн өдөр бүрт 140 ам.доллар тооцон нөхөн төлбөр авахаар болжээ. 36 настай Дупри Гласс, 37 настай Хуан Рэйфорд нар гэмт хэргийн жинхэнэ эзэн нь хэргээ хүлээсний дараа 2020 онд суллагдсан байна. Харин гэм буруугүй гэдгийг нь нотлох шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт (2023.04.20) дууссан аж.

2004 онд Гласс 17, Рэйфорд 18 настай байхад тэднийг буудалцаанд оролцсон хэмээн баривчилжээ. Шүүх хурлын үеэр тэд гэм буруугүй гэсэн байр сууриа хадгалсаар ирсэн ч Гласс, Рэйфорд хоёрыг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэн насаар нь хорих ял оноосон байна. Гэм буруугүй гэдэг нь нотлогдсон Гласс, Рэйфорд нарт ял эдэлсэн өдөр болгонд нь 140 ам.доллар тооцож нийтдээ 900 мянга гаруй ам.долларын нөхөн төлбөр өгөх болжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *