Япон хот захиргааны ажлаа хиймэл оюун ухааны тусламжтай гүйцэтгэж байна
Япон улсын Канагаава мужид байрладаг Ёокосука хотын захиргаа хүний нөөц багатай тул ажлаа гүйцэтгэхдээ “ChatGPT” нэртэй хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ. Тус хотын захиргаа 4000 гаруй ажилчдадаа пүрэв гарагаас (2023.04.20) эхлэн“OpenAI” компанийн “ChatGPT” хиймэл оюун ухааныг сарын турш ашиглуулах болсон байна.
Ингэснээр Ёокосука хот нь хиймэл оюун ухааныг захиргааны ажилдаа хэрэглэсэн анхны Япон хот болж байгаа аж. Тус хотын цахим удирдлагын хэлтсийн төлөөлөгч Такаюки Самакава “The Japan Times”агентлагт “Хүн амын тоо цөөрч, захиргааны хүний нөөц багасаж байгаа хэрнээ ажил нэмэгдсээр байна. Тийм учраас бид ChatGPT гэх мэт харилцаа мэдээллийн технологи ашиглан ажлаа хөнгөвчлөх шийдвэр гаргасан” хэмээжээ.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ