Япон хотод баавгайн мах зардаг автомат машин байрлуулжээ

Японы нэгэн алслагдсан хотод Ази хар баавгайн мах зардаг автомат машин байрлуулжээ. Токио хотоос хойд зүгт 400 километр зайд байрладаг Сембокү хотод үйл ажиллагаа явуулдаг соба гоймонгийн газрын эзэн Даиши Сато тэрхүү автомат машиныг байрлуулсан аж. Сүүлийн жилүүдэд Японы алслагдсан хот, тосгонуудад баавгай орж ирж хүмүүс рүү дайрах нь ихэссэн.

Тийм урчаас тосгон руу орж ирэхээс сэргийлж агнасанэсвэл хавханд орсон баавгайн махыг Сато автомат машинд хийж худалдаалах болжээ. Ази хар баавгай нь ховордсон төрлийн амьтан ч Японд баавгайн мах идэхийг хуулиар хориглоогүй байдаг аж. Сато 250 грамм баавгайн махыг 2,200 иен буюу 56,700 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Тэрээр нэмж хэлэхдээ “Баавгайн мах ховор олддог тул бид жуулчдыг энд ирж идээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *