Танихгүй нүцгэн хүмүүстэй хоол иддэг Нью-Йоркийн ресторан

Нью-Йорк хотод юу эсийг үзэхэв дээ. Тэнд бүх үйлчлүүлэгч нь нүцгэлж, нэг өрөөнд сууж хоол иддэг “The Füde Breathwork Experience” нэртэй ресторан байдаг аж. Тэрхүү газрын үүсгэн байгуулагч Чарли АннМакс хэлэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс энд хамаагүй ирж үйлчлүүлдэг гэсэн байна.

Хэрвээ тэнд үйлчлүүлэхийг хүсвэл 44-өөс 88 ам.доллар төлж ордог аж. Орсны дараа бүх хүн хувцсаа тайлж эхлээд амьсгалын иог хийсний дараа цайллага явагддаг байна. Өнгөрсөн баасан гарагийн(2023.04.28) үйл ажиллагаанд оролцсон Нико Жейн “Аюулгүй байдлаар өөрийнхөө комфорт зоноос гарах боломж олддог. Эхлээд ороход хүн болгон жаахан ичдэг. Гэхдээ олон удаа үйлчлүүлээд үзвэл хүмүүс зүгээр л цагийг хамт өнгөрөөх гэж ирдгийг ойлгоно” гэжээ.

Эх сурвалж: Wion News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments