Хунтайж Хэрри титэм өргөх ёслолын дараах үйл ажиллагаад уригдаагүй тул ганцаараа АНУ буцав
Сассексийн гүн, хунтайж Хэрри “Westminster Abbey”-д болсон III Чарльз хааны титэм өргөх ёслолд оролцсон байна. Тэрээр ах, хунтайж Уильямаас хоёр эгнээний ард суусан аж. Меган Маркл АНУ-д үлдсэн тул ёслол дууссаны дараа Хэрри түргэн буцсан байна. Гэвч “BBC”агентлаг Хэрриг титэм өргөх ёслолын дараагийн үйл ажиллагаанд уриагүй тул АНУ руу буцсан гэж мэдээлжээ.
Титэм өргөх ёслолын дараа Хаан, хатан хоёр гэр бүлтэйгээ цуг Букингемийн ордны тагт дээр гарж ард түмэндээ мэндчилсэн юм. Хэрри болон Меган хоёрын анхны хүү Арчие дөрвөн насны төрсөн өдөр тус ёслолтой давхацсан байна. “Page Six” сэтгүүлд хосуудтай ойр байдаг нэгэн эх сурвалж, Хэрри хүүхдийнхээ төрсөнд өдөрт амжиж очих гэж яарч байгаа гэж хэлжээ. Хэрри Мегантай хамт “Spare” нэртэй ном гаргаж хааны гэр бүл доторх маргаан гэх мэт зүйлсийг бичсэн нь хоорондын харилцааг муутгахад хүргэсэн байна. Меганыг тус ёслолд урьсан ч оролцохоос татгалзсан нь харилцаа муудсантай холбоотой гэж олон хүн үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ