ОХУ-ын зэвсэгт хүчнийг Бахмутад фосфорын бөмбөг ашигласан гэж буруутгажээ
ОХУ-ын зэвсэгт хүчнийг Бахмут хотод фосфорын бөмбөг ашигласан хэмээн Украины тал буруутгасан байна. Украины армиас гаргасан бичлэгт Бахмутад цагаан фосфор шиг утаа суунаглаж байгаа мэт харагдаж байв. Дайны үед цагаан фосфортой сум ашиглахыг хориглодоггүй ч энгийн иргэд амьдарч буй газарт ашиглахыг хориглодог юм.
Өмнө нь Мариупол хотын төлөө байлдаж байхдаа ОХУ-ын зэвсэгт хүчин цагаан фосфор ашигласан гэж буруутгагдаж байсан билээ.Оросын арми Бахмут хотыг эзлэх гэж олон сарын турш оролдсон ч бүтэлгүйтсээр байгаа юм. Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сараас хойш 20 мянга гаруй Орос цэргүүд дайнд амь үрэгдсэн хэмээн АНУ мэдээлсэн. Үүний тал гаруй хувь нь Бахмут хотыг эзэлж авахаар оролдож байсан Вагнер бүлгийн хөлсний цэргүүд аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ