ЗУРХАЙ: Үс засуулбал өлсөж ундаасна

2023.5.10, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР 
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.5.10, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 05.21-20.16
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments