Сургууль руу илгээсэн захиа 66 жилийн дараа хүргэгджээ

Дотуур байртай сургууль руу илгээсэн захидал 66 жилийн дараа хүргэгдсэн байна. Их Британийн Шропшир мужид үйл ажиллагаа явуулдаг Адкот сургуулийн ажилчид Д.Керрд ээжээс нь гэсэн бичигтэй захиа хүлээн авчээ. Тэрхүү захиа дээрх тамгыг харсан ажилчид 1957 онд илгээсэн гэж дүгнэсэн байна.

Тус сургуулийн багш Дайан Браун эхэндээ хуучны загвартай захидал хүлээн авсан гэж боджээ. Тэрээр “Энэ захидлыг анхны удаа хараад цаг хугацааны баримжаагаа алдаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Хааны шуудангийн ажилчин энэ захидлыг олон жилийн дараа олсон хэр нь хаяхын оронд хүргэж өгсөнд нь талархаж байна” гэжээ. Хатагтай Браун Д.Керр гэж ямар сурагч байсныг олж мэдэх хүсэлтэй байгаа бөгөөд “Хэрвээ би байсан бол миний аав ээж хоёрын явуулсан захидлыг энэ олон жилийн дараа ч гэсэн хүлээн авахыг хүсэх байсан” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *