АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис: Сансрын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсноо зарлаж буйдаа таатай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээг наймдугаар сарын 2-нд хийжээ. Энэ үеэр ярьсан АНУ-ын дэд ерөнхийлөгчийн мэдэгдлийг орчуулан хүргэж байна.

Энэтхэг Номхон далайн бүсийн орнуудаас Монгол улс өнгөрсөн 30 гаруй жилийн дипломат харилцаатай байсан жилүүдэд бидний найдвартай ардчилсан түнш орон байсаар ирсэн билээ. Хоёр улсын хоорондын харилцаа бүс нутгийн тогтвортой байдлыг хангах болоод эдийн засгийн үр нөлөөнд ч  хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Америк улс Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудад цаашид ч томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх болно.  Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг бусад улс орнуудтайгаа нээлттэй харилцдаг, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, найдвартай, хүчирхэг байлгахад дэмжих нь ерөнхийлөгч Байден болоод миний бие дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоноосоо хойших хамгийн чухал зорилт байлаа.

Дэд ерөнхийлөгч болсноосоо хойш тус бүс нутгийн 30 гаруй удирдагчтай Вашингтон хотноо болон тухайн улсад нь уулзаж яг өнөөдрийх шиг хоёр талын уулзалт, олон талт чуулга уулзалт хийсэндээ бахархал дүүрэн байна.

Ерөнхийлөгч Байден болоод дэд ерөнхийлөгч миний бие албан тушаалдаа томилогдсоноос хойш бид батлан хамгаалах салбараа хүчирхэгжүүлэх, дайн болоод бусад аюулаас урьдчилан сэргийлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Бүс нутгийн эдийн засгийг тэлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн нь бүс нутаг болоод Америк улсын хөгжил дэвшилд ч чухал нөлөөтэй. Хамтын ажиллагаатай орнуудтайгаа хамтран бүс нутаг болоод дэлхий дахинаа дагаж мөрддөг олон улсын дүрэм журмыг биелүүлэн аюулгүй байдлыг ханган ажиллана. Энэтхэг Номхон далайн бүс нутгийн орнуудыг хүчирхэгжүүлэхэд чиглэсэн бүх л үйл хэрэг Байдены Засаг захиргааны нэн тэргүүний зорилт юм.

Өнөөдрийн ерөнхий сайдтай таньтай хийж буй уулзалт, хэлэлцээр ч АНУ болоод Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, олон улсын хууль журмыг биелүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан цаашид хамтран ажиллах болно.

Дараагийн шатанд хамтран ажиллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлж, сансрын салбар дахь хамтын ажиллагаагаа хүчирхэгжүүлэхээр болсноо өнөөдөр зарлаж буйдаа туйлын таатай байна. Дараагийн шинэ эрин зуун эхэлж байгаагийн хувьд сансрын салбар дахь хамтын ажиллагаагаа хүчирхэгжүүлэхэд таны манлайлал, ирээдүйн алсын хараа чиглэсэн нь өнөөдрийн хэлэлцээрийн чухал хэсэг юм. Сансрын салбар дахь хамтын ажиллагаагаа бид хэрхэн өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийн талаар ч хэлэлцлээ.

 Сансрын салбарт хэлэлцээр байгуулах боломжийг нээж, АНУ болоод Монгол хооронд шууд нислэг үйлдэхээр боллоо. Мөн соёлын солилцооны хөтөлбөрүүд дэх дэмжлэгээ нэмэгдүүлж, Англи хэлний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн таны хийж буй ажлуудыг дэмжин ажиллана. Эдийн засгаа тэлэхэд чиглэсэн хувийн ААН-үүдийн оролцоог сайжруулах гэсэн та бүхний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж, танай улсад оруулах хөрөнгө оруулалтад онцгой анхаарна.

АНУ-ын харилцаа Монгол болоод бүс нутгийн тухайд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Эрхэм Ерөнхий сайд таньтай хэлэлцээр хийх гэж буйд туйлын баяртай байна. Баярлалаа.

Эх сурвалж: Forbes Breaking News

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *