Нүүрсний хэргээр 124 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэснээс 56 нь хахууль авсан хэргээр шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нүүрсний хэргийн явц байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг нүүрсний хэргийн ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрхэн ажилласан талаарх тоон мэдээллийг өглөө.Эд мөрийн баримтыг илрүүлэх бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч 180642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас 56 нь хахууль авах хэргээр байна.