Шинээр 620 хүнээс халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээрээс 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8392 болсон.
117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан” гэлээ.