ЗГ:Монгол Улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна гэдгийг Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв.
Дипломат албаны тухай хуулийн 13.1-д Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно хэмээн заасан байдаг.