Жүжигчин Хэт Леджэрийг эргэн дурсахуй
Хэт Леджэр бол гайхалтай жүжигчнээр зогсохгүй, дотоод хүний хувьд маш гайхалтай нэгэн байсан бөгөөд урлагийн амжилтаа олж эхэлж байх эхлэлийн үедээ буюу 28 насандаа амиа хорлон нас барсан билээ.
Түүнийг анх Нью-Йорк хотод байх гэрээс нь 2008 оны 1 дүгээр сарын 22-нд нас барсан байдалтай олсон бөгөөд үүнээс яг 1 сарын дараа Оскарын кино наадамд Жокерын дүр бүтээлээрээ шагнал хүртсэн юм.
Түүний карьерын хамгийн том ололт амжилт, амьд ахуйдаа Алтан Бөмбөрцөг, нас барсныхаа дараа Оскар хүртэх хэмжээний гайхалтай дүр бүтээлт бол аргагүй найруулагч Кристофер Ноланы гурвалсан бүтээл Бэтмэн цувралын эсрэг дүр Жокер билээ. Дийлэнх хүмүүс түүний сэтгэл гутрал, нийгэмшлийн асуудлууд гүнзгийрсэн нь Жокерын дүрд хэтэрхий их анхаарал хандуулан ажилласнаас болсон гэж үздэг аж.
Тэр Автралийн Перт хотод энгийн амьдрал дунд өсөн торниж, 16 насандаа төрөлх нутгаа орхин Сиднэй рүү нүүн иржээ. Ийн урлагийн ертөнцөд гараагаа эхлэн Sweat цувралд тоглосноор үзэгчид найруулагчдын анхаарлыг татжээ.
Леджэрийн анхны Холливуудын кино бидний сайн мэдэх, өсвөр насныхны дуртай Чамайг Үзэн Яддаг 10 Шалтгаан байсан байна. Хьюстон Хроникл сэтгүүлд өгрсөн ярилцлагатаа тэрээр уг киноноос авсан цалин болон хандлагад сэтгэл хангалуун бус байсан тухайгаа ярьсан байдаг.
Тэрээр Оскарын наадамд нийт 2 удаа нэр дэвшиж, нэг удаа ялалт байгуулж байсан юм. Хэдийгээр Оскарын эзэн болж чадаагүй ч нэр дэвшсэн гэдэг нь өөрөө түүний нэр хүнд, карьерыг огцом өсгөснөөр төдийгүй Бөгтөр Уул кинонд бүтээсэн гайхалтай жүжиглэлт, дүр бүтээлээрээ аль хэдийн дараагийн Оскарт нэр дэвших боломжоо атган авсан юм. Тэрээр “Хэдий эрсдэлтэй бас шинэ содон байсан ч би энэ дүрийг түршиж үзэхээр шийдсэн. Ижил хүйстэн байх муугүй санагдсан” хэмээн ярилцлагатаа дурдаж байжээ.
Мөн тухайн жилээс буюу 2002 оноос эхлэн Бөгтөр Уул кинонд хамтран дүр бүтээсэн жүжигчин Мишел Виллиамстай хайр сэтгэлийн холбоо үүсгэж, харилцаагаа гүнзгийрүүлсээр гэрлэлтээ батлуулсан юм. Хосууд дундаасаа нэг охинтой болсон байна.
Харамсалтай нь 2007 онд буюу нас барахаасаа нэг жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулсан ба салалтын дараа тэрээр маш их сэтгэлээр унаж, архи согтууруулах ундааны хэрэглээ нь нэмэгджээ. Амьдрал нь зогсолтгүй унаж буй мэтээр кинонуудын саналыг хүлээн авахаа больж, ажлаа түр орхиод байсан ба мөн тэр жилээ аялах зорилгоор Венесуэл улс руу зорчоод ирсэн юм.
Гэвч нэгэнт ямар нэгэн сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг авалгүй оройтож, сэтгэл гутрал, түгшүүрийн зэрэг нь хамгийн хүнд дээ тулаад байсан тэрээр хэнд ч мэдэгдэлгүй шаналж явсаар гунигтай төгсгөл үлдээсэн юм.
Гайхалтай бүтээл, гайхалтай жүжиглэлтийг бидэнд үлдээсэн Хэт Леджэрийг хамтдаа эргэн дурссан танд баярлалаа.