Шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа “Улаанчулуут” дахь иргэдийн зөрчлийг арилгахаар ажиллажээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн нэгдсэн архивын хамт олон өнгөрсөн сарын 31-ний өдөр “Улаанчулуут” дахь иргэдтэй уулзаж бичиг баримтгүй болон бичиг баримтын зөрчилтэй иргэдийн мэдээллийн шалтгааныг тодруулахаар ажиллажээ.

Тус шалгалтаар 1981 онд олгосон иргэний улаан паспортоос хойш огт иргэний үнэмлэх аваагүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, эцэг, эх, төрсөн он, регистрийн дугаарын зөрчилтэй, бичиг баримтгүйгээс нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаагүй, нас тогтоолгохоор шүүхийн байгууллагад хандсан боловч тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй шалтгаанаар шүүхээр насаа тогтоолгож чадахгүй байгаа зэрэг 47 иргэний мэдээллийг тэмдэглэн авчээ.

Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас уг зөрчлүүдийг арилгахаар УБЕГ-ын Хяналт шалгалтын газар болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй тус тус хамтран ажиллаж байгаа аж.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон дүгээр хаалттай хорих ангиудтай хамтран ажиллаж тус газарт ял эдэлж буй иргэдийн мэдээллийг шалгаж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн нэгдсэн архив 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *