М.Тэмүүлэн: Бэлтгэлээ сайн хийж, шаргуу хичээсний үр дүнд алт авлаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ. Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгийн тамирчид нээлттэй оролцож байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүд тодорлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ширээний теннисний шигшээ багийн тамирчин, Спортын мастер М.ТэмүүлэнЭнэ удаагийн өрсөлдөгчид маш сайн байлаа. Бэлтгэлээ ч сайн базаасан байна. Тэмцээндээ амжилттай оролцоод Хосын төрөлд алт авсан. Мөн “Жуух бичиг” ч авлаа. Бэлтгэлээ сайн хийж, шаргуу хичээсэн болохоор үнэхээр сайхан байна. Энэ жил олон тэмцээн хүлээж байгаа тул бэлтгэлээ сайн базаагаад, амжилт гаргах зорилго тавьсан” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *