Говь-Алтай, Ховд руу нисэхэд 300-900 мянгыг зарцуулна
МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ. Нислэгийн үнийг МИАТ компаниас танилцууллаа.
Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733000-852000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366500-426000 төгрөгийн үнэтэй байна.
Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810000-902000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405000-451000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байна.