Арнольд Шварцнеггер: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялж чадна

Холливүүдийн оддын нэг Арнольд Шварцнеггер АНУ-ын ерөнхийлөгч болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, тэрбээр CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ямар ч саад надад алга” гэж ярьжээ.

Бүгд найрамдах намын гишүүн, Калифорниа мужийн захирагчаар ажиллаж байсан , алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер өөрийгөө АНУ-ыг нэгдмэл болгож чадах онцгой чадвартай гэдэгт итгэдэг гэжээ.

Гэхдээ АНУ-ын үндсэн хуулийн дагуу зөвхөн тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг.

Харин Шварцнеггер нь Австрийн Грац хотын ойролцоо оршдог Тал тосгонд мэндэлсэн тул нэрээ дэвшүүлэх боломжгүй аж.

Эх сурвалж:New York Daily News

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments