Ц.Уянга: 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш хүний эрх аюултай байдалд орсон
“Нөү дабль стандарт”, “Урбан иргэдийн форм”, “No war” иргэдийн хөдөлгөөнөөс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй албан тушаалтнуудыг Магнитскийн актад хамруулах хүсэлтийг тус актад нэгдэн орсон улсуудын холбогдох 12 элчин сайдын яамдад хүргүүлжээ.
Магнитскийн актад нэгдэн орсон улсуудын аль нэг албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн этгээд болон түүний хамаарал бүхий этгээдийг тус актад нэгдэн орсон улсууд хилээрээ нэвтрүүлэхгүй. Мөн хахууль авах гэмт хэрэг нь нотлогдсон тохиолдолд гүйлгээ хийх эрхийг нь царцаадаг байна.
“Nodoublestandart” хөдөлгөөний төлөөлөгч Ц.Уянга “Ардчилал гарснаас хойш төрийн зүгээс бидний амь нас халдашгүй дархан гэж итгэж байсан явдал долдугаар сарын нэгний үйл явдлаар ямар ч дархлаагүй болсон.Энэ хугацаанд хүний эрх үндсэн хуулиар баталгаажих биш улам доройтсоор аюултай байдалд орж байна” гэлээ.
“Нөү дабль стандарт”, “Урбан иргэдийн форм”, “No war” иргэдийн хөдөлгөөнөөс энэ долдугаар сарын нэгний өдөр “Үндсэн хуулийн баталгаа болон эрх эрх чөлөөний дархлаа” сэдвээр хэлэлцүүлэг хийхээр болсон байна.