Урд хилээр жижиг машинтай нэвтрэх хүсэлтийн хариу ирээгүй гэв
“Өнөөдрөөс эхлэн жижиг машинаар урд хилээр нэвтрэх боломжтой боллоо” гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл энэ талаар Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсаас Хятадын талд жижиг машинаар хүн тээвэрлэх талаар хүсэлтээ өгсөн ч нэвтэрч эхлээгүй байна. Хятадаас тодорхой хариу хэлж шийдвэр гараагүй учраас бусад мэдээллийг өгөх боломжгүй. Хэрэв БНХАУ-ын талаас зөвшөөрч, тодорхой шийдвэр гарвал тухайн үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэв.