СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн жилийн наадмаар усны ослоор 21 иргэн амь насаа алджээ

Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ЦЕГ, ГССҮТ,  ЦУОШГ,  НЭМҮТ-тэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Завьт эргүүлийнхэн өнөөдрийн байдлаар /2023.07.10/ 10 иргэний амь насыг гол усанд осолдохоос авран хамгаалж, гол, усны ойролцоо амарч зугаалж байгаа 6000 гаруй иргэнд  сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ажиллажээ.

Улсын хэмжээнд он гарснаар усны ослоор 13 хүн амь насаа алдсан байна. Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар усны ослоор 21 иргэн /18 том хүн, 3 хүүхэд/ амь насаа алдсан тохиолдол бүртгэгдэж байв.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *