Монгол залуу Япон иргэний мөнгийг авч зугтаасан хэргийг ЦЕГ шалгаж байна

Цагдаагийн байгууллага долдугаар сарын 18-ний өдрийн 21:41 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан бууз” кафе дотор байсан Япон улсын иргэний бүх мөнгийг монгол залуу аваад гараад явчихлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

 Шалгалтын явцад Япон улсын иргэн 30 настай,эрэгтэй С.Ш нь иргэн Ж-ийн байранд түрээсээр байрлаж байсан бөгөөд утсаар холбогдон төлбөрийн мөнгийг гаргуулах талаар ярихад байгаа газраа хэлж дууджээ. Гэвч очиж төлбөрийг авч байх үед гадаад улсын иргэнийг дээрэмдсэн мэтээр сошиал орчинд зургийг нь оруулсан талаар иргэн Ж нь цагдаагийн байгууллагад мөн хандсан байна.

Дээрхи гомдол мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байна.

Similar Posts

One Comment

  1. Буруу хэрэг хийчхээд цагдаад түрүүлж мэдэгдэхээр зөвлөгөө гоё орон шүү. Хулгайч, дээрэмчид бүр цагдаагаар хамгаалуулна. Бүгд хулгайч болоё . Амар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *