Сургууль, цэцэрлэгийн урсгал засвар 80 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлын явцын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газраас өгөв.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн хэмжээнд 117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна. Дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газрын бүх дарга нар ажилдаа орсон” гэлээ.
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах үүрэг даалгаврыг Хотын дарга өглөө.