Хүүхдийн мөнгийг наймдугаар сарын 21-нээс олгоно
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын наймдугаар сарын хуваарь гарчээ.
Хуваарь ёсоор ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэгийг наймдугаар сарын 16-наас өгч эхлэх нь.
Харин хүүхэд бүрийн 100,000 төгрөгийн тэтгэмжийг наймдугаар сарын 21-нээс олгох юм байна. Энэ сард ахмадуудад насны хишгийн мөнгийг олгохгүй. Учир нь насны хишгийг цагаан сарын болон үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа олгодог журамтай.
Дэлгэрэнгүй хуваарь: