Хорих ял эдэлж буй хоригдлуудаар шарилж цэвэрлүүлэхээр болжээ
Хорих ял эдэлж буй хоригдол болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг нийтийн эзэмшлийн шарилж цэвэрлэх ажилд татан оролцуулах тушаал гаргасан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдлээ.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэрийн газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх тус ажил нь нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой тус ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн Захирагчийн албатай хамтран маргаашаас эхлүүлэхээр болсон байна.