Тэйлор Свифт аялан тоглолтын арын албаны ажилчдаа 100 мянган ам.доллароор урамшуулсныг “амьдрал өөрчлөхүйц мөнгө” гэж магтав
Дэлхийн од, Америкийн алдарт дуучин Тэйлор Свифт Америкийн хотуудаар тойрон “Eras Tour” аялан тоглолтоо хийж дуусчээ. Ийн тус аялан тоглолтын үеэр ажилласан ачааны машины жолоочдодоо тус бүр 100 мянган ам.долларын чек бичиж өгсөн байна.
Энэ талаар Колорадо мужийн Денвер хотод төвтэй “Shomotion” ачаа тээврийн компанийн Гүйцэтгэх захирал Майкл Шеркинбак “50 хүний бүрэлдэхүүнтэй жолоочийн баг ажилласан. Манай жолоочдийн тухайд тайз засалтын тоног төхөөрөмжийг тэээвэрлэн ажилласан. Жолоочдийн тогтсон бонус нь 5000-10000 ам.доллар л байдаг. Гэтэл энэ удаагийн 100 мянган ам.долларын чек үнэхээрийн итгэмээргүй өгөөмөр, амьдрал өөрчлөхүйц байлаа” гэж ярьжээ.
Тэрбээр 100 мянган ам.доллароор байрны мөнгөө төлж, хүүхдийнхээ их сургуулийн төлбөрийг төлөхөд ч хүрэлцэнэ гэдгийг тодотгосон байна.
Мөн жолооч нараас гадна аялан тоглолтод оролцсон тогооч, зураглаач, тайз засал, хөгжим техникийн багийнхан Тэйлор Свифтийн “өгөөмөр шагнал”-ыг хүртсэнийг тэр баталсан байна.
Эх сурвалж:CNN
Б.ДОЛЖИНЖАВ