СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ханун далайн хүчтэй хар шуурга Японы Кюшү арлыг дайран өнгөрнө

Ханун  далайн хүчтэй хар шуурга дахин Японыг чиглэж, даваа гарагт буюу өнөөдөр Окинава мужийг дайран өнгөрнө гэж мэдээллээ. Тус салхи нь 30 метр секундын хүчтэй юм. Өнгөрсөн долоо хоногт энэ хүчтэй шуурга Окинава мужийг дайран өнгөрөх үед хоёр хүн амиа алдаж, 41 хүн гэмтэж, 7000 айл өрхийн цахилгаан тасарсан билээ.

Энэ хар шуурганы талаар Окинава мужийн захирагч Тамаки Дэнни “Энэ удаагийн далайн шуурга өмнө нь  хэзээ ч тохиолдож байгаагүй хүчтэй учир ихээхэн хэмжээний аюул учруулах эрсдэл өндөр байна. Тиймээс аюулгүй байдлаа урьдчилан хангаж нүүн шилжих бэлтгэлээ хангах нь чухал. Анхаарал сэрэмжээ битгий алдаарай” гэж ярьжээ.

Цаг уурчдын мэдээлснээр салхины чиглэл хаашаа өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй байна. Гэхдээ салхи чиглэлээ өөрчлөх тусам хүч нь нэмэгдэж, өргөн хүрээг хамрах төлөвтэй байна гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Ханун  далайн хүчтэй хар шуурга хойд зүгийг чиглэн лхагва эсвэл пүрэв гарагт Японы баруун өмнөд хэсгийн Кюшү арлыг дайран өнгөрнө гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж: Associated Press

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *