“Татар” хамтлаг 20 жилийн ойдоо зориулж хамтлагийнхаа түүхийг харуулсан УСК хийнэ

Татар хамтлагийн 20 жилийн ойн тоглолт наймдугаар сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ талаар Татар хамтлагийнхан болон зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл өглөө.

Тоглолтод Татар хамтлагаас гадна 20 жилийн өмнө уран бүтээлүүд нь хит болж байсан болон олон жил завсарласан хамтлаг дуучид оролцохоор болсон байна. Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Ginjin, Mrs M, Roockie, Young Mo’G, Маралжингоо, Мишээл болон Тик Ток дээр хит болоод буй өвөрмонгол дуучин Сүмэнхуар оролцож дуугаа дуулахаар болжээ.

Татар хамтлагийн хувьд тоглолтдоо зориулж өөрсдийн 27 дуугаа бэлдсэн бөгөөд 21:00 цагаас эхэлж дуулах аж.Энэ талаар Хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайхан “20 жилийн хугацаанд Татар гэдэг байшингийн тоосгыг барилцсан бүх хүнд маш их баярлалаа. Энэ удаагийн тоглолт тэр чигтээ төрсөн өдрийн баяр байх болно” гэв.

Төв цэнгэлдэхийн хаалга 17:00 цагт нээгдэх бөгөөд үзэгч бүрд буюу нийт 25,000 гэрэлтдэг бугуйвч, С витаминтай уух зүйл өгөхөөр бэлджээ.

Мөн Татар хамтлагийн 20 жилийн ойд зориулж NFT гаргасан байна. Тус NFT-г эзэмшигчдэд тоглолтын VIP суудал олгох, зургаахан ширхэг гарсан алтан пянзны нэгийн эзэн болох болон тайзны ард хамтлагийнхантай хамт байх, тайзан дээр хамт гарах зэрэг эрхийг өгч байгаа аж.

Түүнчлэн Татар хамтлагийн талаарх намтарчилсан есөн ангитай уран сайхны хийхээр болсон байна.Киноны эхний гурван ангид хамтлагийн гишүүдийн бага насны тухай гарах бөгөөд Татар хамтлагийн үүх түүхээс гадна тэр үеийн нийгмийг харуулсан кино байх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *