ҮЙЛ ЯВДАЛ: БНХАУ-ыг танин мэдэх нь-Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт болно

Өнөөдөр болох зарим  үйл явдлын тойм мэдээг хүргэж байна

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг таниулах, мэдээлэх, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх хүрээнд Хорооны ажлын албанаас эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад түгээх үйл ажиллагаа МИУС-ын Номын санд болно. Утас: 99885696, 89449747

11.30 цагт: Орон нутгийн өөрөө удирдах газрын эрхэнд халдаж байгаа тухай Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдээс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

19.00 цагт: Соёлын төв өргөөнд БНХАУ-ыг танин мэдэх нь-Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт болно.

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.

-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

-“FOTCIENCIA” буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *