ОПАЛ: Хайрлах, хайрлуулж үзэх хамгийн чухал, хүн бүр хайр мэдрээсэй

Нас сүүдэр хэдийнэ хэвийсэн ч яг таг хэдэн настайгаа ч үл мэдэх түүний сэтгэл шинэхэн орсон цас мэт, дөнгөж төрсөн хүүхэд мэт хиргүй тунгалаг хэвээрээ. Хог түүж амиа зогооно. Үүндээ гутарч гуньсан удаа нэгээхэн ч үгүй. Гагц түүний хүсэл бусадтай найзалж, тэднийг хайрлах. Хайр түгээх гэж, хайрлуулах ямар сайхныг бусдад мэдрүүлэх гэж хувь тавилан Опалыг энэ дэлхий рүү илгээв үү гэлтэй.

Тиймээс ч түүнтэй уулзаж, үг сольж үзсэн хэн бүхэн  Опалд хайртай байхын аргагүй. Мөнгөний төлөөх шунал, буруу сонголт, үзэн ядалт, өшөө хорсол гэсэн нийгмийн муу муухай, ялзарсан бүхнийг хайр, хайраас ундрах хир буртаггүй цагаан сэтгэл л эмчилж, эдгээж чаддаг гэдгийн баталгаа болсон Опалд бүгд хайртай.

“Broadway” театрын алдарт бүтээл “Опал” буюу  “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драмын онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

-Хүн яагаад дуртай ажлаа хийж болдоггүй юм бэ. Би хог түүх дуртай ч юм билүү.

 -Хайр нийгмийн муу муухай бүхнийг ялдаг.

– Найзуудтай болсон чинь ямар их аз жаргалтай, ямар сайхан байнаа.

-Мөнгөөр хэмжиж болохгүй чадвартай хүн юм.

-Би эртнээс мөнгийг үзэн яддаг байсан. Гэхдээ үзэн ядахаасаа өмнө мөнгөтэй байж үзэх хэрэгтэй.

– Хорвоо гэдэг новшийн хүмүүсээр дүүрэн.

-Хайрлах,хайрлуулж үзэх хамгийн чухал. Хүн бүр хайр мэдрээсэй.

-Эргэн тойрны хүмүүстээ хайртай гэж амланаа.

-Надад яг надтай таарсан над шиг хүн л хэрэгтэй

-Би дандаа азгүй байвал чи шударга биш байна гэсэн үг

– Хүн ганцаархнаа цонхны тавцан дээр дээшээ хараад хэвтэхээр гүн ухаанд татагддаг юм байна.

 -Өнгө өнгийн гэрлэн чимэглэлүүдийг энэ хорвоогийн бүх зүйлээс илүүд үздэг

-Хайр бол таашаал биш. Хүнд хөдөлмөр

-Би охиноо төрүүлэхдээ нөхрөөсөө асуусан гэж бодоо юу.

-Энэ хорвоо дээр болох ёстой бүхэн болдгоороо болдог

-Амьдар, амьдрах боломжийг бусдад олго.

-Би хараа муутай ч тэдний зүрх сэтгэлийг харж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *