СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийг зодсон нь бичлэгээр тогтоогджээ

Нэгэн иргэн цахим хуудастаа СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийг зодсон талаар мэдээлсэн. Хүүхэд зодсон багш хүүхдийг санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гэх тайлбарыг өгсөн байдаг.

Тэгвэл уг багш хоёр настай хүүхдийн биед халдаж, зодсон болох нь камерын бичлэгээр нотлогджээ. Өнөөдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхэд зодсон гэх хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж, камерын бичлэгийг үзэхэд хэд хэдэн удаа цохиж байгаа нь камерын бичлэгт үлдсэн байжээ.

Туслах багш хоёр настай хүүхдийг зодсон энэ үйлдэлд охины ар гэр гомдолтой байгаа бөгөөд харин цэцэрлэгийн зүгээс тухайн багшийг ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгджээ

Similar Posts

One Comment

  1. Хүүхэд зодох нь маш буруу. Гэхдээ 40 гаран хүүхдэд 2 багш багадаад байгаа тэр тусмаа бага ангийн туслах багш үнэхээр чанга ажилтай хэцүү л дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *