Нарантуулын “босс” Ш.Сайхансамбуу “Ардын чуулган нам” байгуулах хүсэлтээ дахин илгээжээ

УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбуу Улсын дээд шүүхэд энэ сарын 5-нд өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.

Тэрээр өргөдлөө 2022 онд анх гаргасан юм. Гэвч түүний хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан.

Тодруулбал, Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 487 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй буюу 801 гишүүнтэй байх шаардлага хангаагүй байна гэж үзжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *