Д.Амарбаясгалан: Х.Нямбаатар Бүрэн эрхт төлөөлөгч шиг ажиллана

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Х.Нямбаатар  сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгох юм. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болно. Хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн газрын томоохон ажлын хэсгийг ахалдаг. Түүний хариуцсан ажлын хэсгийг салбар хариуцсан сайд нарт даалгаж, шинээр томилогдох Хууль зүйн сайд салбарын сайдынхаа чиг үүргийн хүрээнд бусад ажлын хэсэг ахалж ажиллана” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *