Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум сая ам.долларт хүрсэн
Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давсан талаар үүнтэй Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрчээ.
Гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол росцеветмэнт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд нийтдээ 2.7 тэрбум ам.долларыг Монголбанканд худалдаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлье.
Түүнчлэн ашигт малтмалын борлуулалт хөрөнгө оруулалтын нууц гэрээнүүдийг ил болгож, оптек гэрээг хориглосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилуулан ажиллуулж байна. Ингэхдээ борлуулалт, олборлолт тус тус өссөн. Мөн уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдаг байдлыг бүрэн зогсоосон.
Тал талдаа хичээвэл ирэх онд 60 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой гэж үзэж төсөв дээр суулгасан. Мөн төмөр замын холболтын ажлуудын гэрээ хэлцэл хийгдэж байна” гэлээ.