Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороотой өчигдөр (2023.09.07) хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурсан юм.
Уг санамж бичгийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголтыг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж магадлан итгэмжлүүлэх, олон улсын болон дотоодын төсөв хөтөлбөр хэрэгжүүлж хамтран оролцох, хурал зөвлөгөөн, сургалт хамтран зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments