Гэрийн тусгаарлалтын журам зөрчсөн ЗУРГААН иргэнд хуулийн хариуцлага тооцжээ
Гэрийн тусгаарлалт, ажиглалтын журам зөрчсөн зургаан иргэнд хариуцлага ногдуулсан талаар Орхон аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13.2 дахь заалт Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байна. Үүний дагуу зөрчил гаргасан зургаан иргэнд мөнгөн торгууль ногдуулжээ.