УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн “сэтгэлийн бэлэг”
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн иргэд, сонгогчдод “Хүчтэй байгаарай” гэх сэтгэлийн үгтэй гарын бэлэг тараасан нь сошиал орчинд эерэг, сөрөг сэтгэгдэл дагуулж байна. Түүний хувьд өнгөрөгч 2020 оны сонгуульд АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж, ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Хууль тогтоогчийн хувьд урдаа барих хуулийн төсөл, санал санаачлагаар маруухан. Харин монгол эрчүүдийнхээ төлөө Эрчүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулсан гэдгээрээ ихэд бахархдаг тухайгаа өөрөө ярьсан удаатай.
Бас нүүрсний хэрэгт холбогдсон нь УИХ-ын гишүүний үндсэн ажлаас илүүтэй үе үе сэтгүүлчдийн зүгээс ирэх чангахан асуултаас “бултахад” зарцуулсан шиг анзаарагддаг.