ЭЕРЭГ: Ё.Басхүү Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга болж байгаа бөгөөд 88 орны нийт 506 (эрэгтэй 298, эмэгтэй 208) жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы бөх, олимп, дэлхийн аварга Абе Хифүмид цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Тэд өмнө нь 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд барилдахад Абе Хифүжи ялж байв.

Ё.Басхүү мөнгөн медальд хүрэх замдаа Тайвань, Израил, Бразилын бөхийг ялсан юм. Тэрбээр өнгөрсөн оны Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *