Д.Өнөрболор: Чихэрлэг бүтээгдэхүүн хүүхдийн оюуны чадамжид сөрөг нөлөөтэй

 Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцэхээр тогтлоо.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор  “Өнгөрсөн хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, дэлхийн таргалалттай тэмцэх нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагаас чихрийн агууламжтай ундаанд онцгой татвар ногдуулах, хувь хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжүүдийг өгсөн. Чихрийн агууламжтай ундаа, бүтээгдэхүүн нь таргалалтыг тав дахин нэмэгдүүлдгийн зэрэгцээ хүүхдийн оюуны чадамж, бие бялдрын хөгжилд 40 хувь сөрөг нөлөөтэй үзүүлж буйг судалгаагаар тогтоогоод байна. Иймд дэлхийн 40 гаруй улс чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлж байна. Хууль батлагдсанаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд бууруулах хэдий ч эрүүл хоололтыг хэвшүүлэх асуудалд нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах, эцэг эхчүүд хүүхдэдээ эрүүл хоололтын зөв дадал олгоход онцгой анхаарч, зохицуулах шаардлагатай” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *