Улаанбаатар амьтны хүрээлэн хаалгаа барилаа

Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдөр хаагдах болсноо албан ёсоор мэдэгджээ.

Тодруулбал тус хүрээлэнг үүсгэн байгуулагчид мэдэгдэлдээ “Анх 2017 онд хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр арванхоёрдугаар сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна. Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа долоо дахь жилийнхээ босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна.Мөрөөдлийг минь биелүүлж, өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж, хүнд хэцүү үед хөнгөлөлт үзүүлж зарим тохиолдолд түрээсийн төлбөрөөс бүрэн чөлөөлж байсан түрээслэгчдээ маш их баярлалаа. Амьтдын амтархан идэх дуртай шинэхэн жимс ногоогоор тасралтгүй хангаж байнга хөөрхнүүдэд маань бэлэг явуулдаг байсан Organic fruit store европ жимсний бөөний төв 2-н хамт олондоо баярлалаа. Ар гэрийг маань асаалттай танк шиг хариуцаж байдаг гэр бүлийнхэндээ баярлалаа” гэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments