165 тэрбумын өртөгтэй шинэ автобус 80 хүний багтаамжтай, найман камертай
БНХАУ-ын Yutong Bus компаниас манай улс худалдан авах автобуснууд үйлдвэрлэгдэн гарч эхэлжээ. Тус компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авна.
Шинэ автобусны үзүүлэлтүүд:
- 2023 онд үйлдвэрлэсэн
- Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан
- Зөв талдаа жолооны хүрдтэй
- Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш
- Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
- Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
- Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
- Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
- Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
- Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
- Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш
- Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
- Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
- Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
- Автомат төвлөрсөн системтэй
- Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
- Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
- Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
- Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй
- Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан
- Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
- Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй
- Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай
- Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй
- Заалны чанга яригчтай
- Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
- Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх