Дубай хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу шууд нислэг үйлдэж эхэлсэн байна.

ЗТХЯ-ны мэдээлснээр Улаанбаатар-Дубай чиглэлд энэ сарын 16-нд Хүннү эйр компани анхны шууд нислэгээ үйлджээ. Шууд нислэг нь долоо хоногт нэг удаагийн давтамжтай байх юм байна.

Агаарын харилцааны шинэ маршрут нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчид, жуулчид, оюутнуудад аялахад ихээхэн дэм болно гэж үзжээ.

Монгол, Эмират улсын иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоног харилцан визгүй зорчиж эхлэхээр болоод байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *